Цаг үеийн мэдээ

Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст амьдардаг улс үндэстнүүдийн хувьд өвөл, хаврын цагт нарны гэрлийн шууд тусгал буурч, наргүй үеийн үргэлжлэх хугацаа нэмэгддэгийн улмаас бие махбодид шаардлагатай хэмжээний витамин Д үүсч чаддаггүй. Энэ нь ялангуяа дөнгөж төрсөн нярай, бага насны хүүхдүүдэд хамгийн ихээр нөлөөлдөг.  

 

Д ВИТАМИН ДУТАГДСАНААР ЯМАР ӨВЧИН ҮҮСДЭГ ВЭ?

 

      Д витамин дутагдсанаар рахит үүсэх нөхцөл бүрддэг.  Мөн яс, үе мөчний эмгэг, чихрийн шижин, зүрх судасны эмгэгүүд, элэг, нойр булчирхайн эмгэгүүд гэх мэт 200 гаруй өвчин үүсгэдгээс гадна Д витамины дутгадал нь үргүйдэлд хүргэдэг болохыг эрдэмтэд нотолжээ. Өмнө нь  Д витаминыг зөвхөн яс, эрхтний үйл ажиллагаанд хэрэгтэй гэж ойлгодог байсан. Гэтэл орчин үеийн судалгаа шинжилгээгээр Д витамин нь тархи, зүрх судас, хөх, нойр булчирхай, түрүү булчирхай, бүдүүн гэдэсний эд эрхтэнд байрлаж тэдгээр эрхтнүүдийн хэвийн үйл ажиллагааг зохицуулахад нэн тустай болох нь батлагдаад байна. 

 

Д ВИТАМИН ДУТАГДАЛД ӨРТӨХ ЭРСДЭЛТЭЙ БҮЛГҮҮД

 

50-с дээш насныхан

Зохиомол гэрэлтүүлэг дор их ажилладаг хүмүүс

Нарны гэрэлд хангалттай байдаггүй дөнгөж төрсөн нярай

Д аминдэмийн дутагдалтай ээжээс төрсөн нярай

Хоол тэжээлийн дутагдалтай хүүхэд 

Өвлийн улирал зонхилсон хойд бүс нутагт амьдардаг хүмүүс

 

Д ВИТАМИН ДУТАГДАЛ КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН ЭРСДЛИЙГ НЭМЭГДҮҮЛЖ БАЙНА

 

Хоол тэжээлийн мэргэжилтэн коронавирусний халдвар авсан өвчтөнд Д витамин хэр чухал болохыг тайлбарласан байна. Д аминдэмийн дутагдал нь коронавирусний хүнд хэлбэрийн халдвар авах эрсдэлийг 15% -иар нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ.

Таны сурталчилгаа