Цаг үеийн мэдээ

Гандөш овогтой Батзаяа нь 2019 оны есдүгээр сарын 13-ны өдөр цусны хорт хавдартай гэж оношлогдон БНХАУ-ын Бээжин хотод урт хугацааны эмчилгээ хийлгэсэн.

Тэгвэл 28 настай залуу бүрэн эдгэрч өнөөдөр эмнэлгээс гарч байгаа тухай сайхан мэдээг өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ. 

Тэрээр "Хамгийн анх есдүгээр сарын 20 нд эмнэлэгт хэвтэж байсан бол тавдугаар сарын 20-нд буюу яг 9 сарын дараа эмнэлгээс гарч байна. Бүх зүйл ок" гэж бичжээ.

Түүний хорт хавдрын тархалт 80 хувьтай байсан ч чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг яаралтай хийлгэвэл амь нас аврагдах боломж байсан. Харин хагалгаа, эмчилгээний зардал нь 650 сая төгрөг болох тул элэг нэгт Монголчуудаасаа тусламжын гараа сунгахыг хүссэн.  Сайхан сэтгэлт Монголын ард түмэн хандив тусламжийн гараа харамгүй сунгаснаар түүнд амьдрал бэлэглэж чадсан юм. 

Г.Батзаяагийн ээж "Хүү маань өнөөдөр эмнэлэгээс гарч байна. 7 хоног бүр 2 удаа шинжилгээгээ өгч эмээ уух болсон. Хүүг минь дэмжиж хандив илгээж байсан Монголын цаашлаад нутгийн зон олон улсын болон хувийн хэвшлийн байгууллагууд Дорноговь аймгийн удирдлагууд, хүүгийн ажлын хамт олон, найз нөхдөд, миний таних танихгүй сайхан сэтгэлт бүх хүмүүст ах дүү төрөл садан найз нөхөд Европд суугаа Солонгост байгаа монголчууд гээд хэдэн зуугаараа хандив өгч урмын сайхан үг хэлж сэтгэлээ чилээж байсан хүн нэг бүрт цаг ямагт хамт байсанд маш их баярлалаа. Монголчууд бол гайхалтай ард түмэн шүү. Та бүхний тус дэмээр хүү маань бослоо, баярлалаа" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

Таны сурталчилгаа