Висконсины Их Сургуулийн эрдэмтэд коронавирусний халдвар нь муурнаас мууранд дамжиж халдаж байгааг тогтоосон байна. Туршилтын үр дүнд тэд гэрийн тэжээмэл амьтад тахлын үеэр ямар үүрэгтэй байгаа, мөн хүнд тархаах боломжтой эсэхийг тогтоох учиртай. Гэхдээ халдвар авсан муурнуудад халдварын шинж тэмдэг их сул, зарим үед шинж тэмдэггүйгээр илэрч байсныг эрдэмтэд онцолжээ.
Бусад халдвар
Нохой муур, шувуу, туулай зэрэг гэрийн тэжээвэр амьтнаас хүнд халддаг маш олон өвчин байдаг. Эдгээр амьтад халдварыг “биедээ тээж” тараадаг байна.
Үүнд галзуу, чичрэг, сүрьеэ, гэдэс хэвлий цардайх, туузан хорхойтох солиорох өвчинд гэрийн гишүүд өртөж нас барахаас гадна амралт, тоглоомын талбай, ойр орчинд “халдварт өвчин” тархаадаг аж. Дашрамд сонирхуулахад галзуу өвчний вирус гадаад орчинд 100 жил хадгалагддаг байна.