БНСУ-аас эх орон руугаа буцаж чадахгүй байгаа Монгол иргэд Солонгосын Гадаад Хэргийн Яамны гадна талбайд тайван жагсаал хийж байна. Жагсаалын шалтгаан нь Монгол Улсын Засгийн газар, УОК-оос ямар нэгэн албан хариу өгөөгүй, хэзээ буцахаа мэдэхгүй байгаа иргэд ийнхүү жагсахад хүрчээ.
Жагсагчдын ихэнх нь Монголд бага насны хүүхдээ орхиод ирсэн, ажил явдал гарсан, мөнгөгүй болж орох оронгүй болсон, ажлаасаа халагдахад хүрсэн гээд олон шалтгаантай иргэд цугларсан тухай эх сурвалжаас мэдээллээ.
Уг жагсаалд өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч ирж нэгдсэн байгаа юм.
Жагсаалын дараа хэвлэлийн бага хурал хийнэ гэлээ.