Цаг үеийн мэдээ

     БНХАУ-ын зүүн хойд хэсгийн Шулан хотод өнгөрсөн долоо хоногт коронавирусний халдварын хэд хэдэн тохиолдол илэрсэн тул тус орчмын бүсүүдэд хөл хорионы дэглэмийг чангатгах болсон байна.

 

     Энэхүү журамд хотыг тэр чигээр нь хамруулан тооцож байгаа бөгөөд айл өрх болгоноос ганц л хүн гарч шаардлагатай зүйлсээ худалдаж авахыг зөвшөөрөхөөс бусдаар бүх үйл ажиллагааг хоригложээ.

 

   Мөн халдварын тохиолдол илэрсэн иргэний гэр бүлийн хэн ч гадагш гарч болохгүйгээр тусгаарлагдах ба засаг захиргаанаас шаардлагатай зүйлсийг нь гэрт нь дөхүүлэх ажээ.

 

    Сонирхуулахад тус хот нь Хойд Солонгос болон Орос улстай хиллэдэг ч аль аль тал нь халдвар эхлэхэд шууд хилээ хаасан байна.  

Таны сурталчилгаа