Цаг үеийн мэдээ

    ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ХӨСҮТ-д тусгаарлагдан эмчлэгдэж байгаа нэгэн иргэн сошиал орчинд худал мэдээлэл тарааж байна гэв. 

 

      Тэрээр "ОХУ-ын Батлан хамгаалахын Их сургуульд сурдаг оюутнууд илэрсэн учраас өвчтэй хүмүүсийн хувьд эрчүүд давамгайлж байна. Бид халдварт өвчинтэй хүнийхээ нэр насыг хэлдэггүй. Гэтэл МУ даяараа энэхүү халдварын эсрэг үйл ажиллагааг дэмжиж, мэдээллийг эмзэг сэтгэлээр хүлээж авч байгаа өнөө цагт н.Алтанхундага гэх хүн дутуу ойлгосон зүйлээ сошиалд тавьжээ. Тэрээр 04.29-05.13-нд ОХУ-ын Улаан-Үд хотод байр түрээслэн байжээ. Тэрээр тэнд байхдаа хоёр удаа шинжилгээ өгөхөд сөрөг гарсан байсан.

 

       Хамгийн сүүлд 05.12-нд шинжилгээний хариугаа авсан. Өөрөөр хэлбэл, 8-нд шинжилгээ өгч 12-нд хариугаа авсан байв. Тэрээр “Би Монгол улсад орж ирэх явцдаа буюу Төв аймагт халдвар авчихлаа” гэж сошиал худал хэлж ард иргэдийг үймүүллээ. Олон төрлийн нян вирусийг судалсаар ирсэн шинжлэх ухааны хүрээнд хэлэхэд бид өвчтэй хүнийг тээж ирээгүй. ОХУ-аас ч эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг хилээр гаргахгүй, манай хилийн тусгай ажилчид ч нэвтрүүлэхгүй тусгаарлаж байгаа юм.  Халдварын нууц үе 5-6 хоног, цаад талдаа 21 хоногт илэрч байгаа гэдгийг ДЭМБ-аас ч хэлээд байна. Оюутан сурагчиддаа тусална гээд эмчилгээ явуулж байсан хүний хувьд сайшаалтай ч тэрээр халдварт өвчний талаар буруу мэдээлэл тарааж байна" гэлээ.

Таны сурталчилгаа