АНУ-ын Мэрилэнд мужийн нэгэн зоогийн газар коронавирусний халдвараас сэргийлж бусдаас зай барих нэгэн өвөрмөц аргыг үйлчилгээндээ нэвтрүүлжээ.
2 метрийн диаметрийн хэмжээтэй хийлдэг дугуй ширээний голд үйлчлүүлэгч орж зогссоноор бусдаас зай барих боломжтой болж байгаа юм байна. Зай баригч энэхүү ширээ нь доороо дөрвөн дугуйтай учир чөлөөтэй явах боломжийг бүрдүүлж өгч байгаа юм байна.
Энэхүү ширээг туршиж үзсэн олон хүнд аюулгүй, ая тухтай мэдрэмж төрсөн байна. Үйлчлүүлэгчид өөрийн гэсэн аюулгүй орон зайтай болж байгаадаа баяртай байх болно гэдэгт зоогийн газрын удирдлага итгэлтэй байгаа юм байна.
Эх сурвалж: businessinsider