Олон улсын геологийн шинжээч эрдэмтдийн 2016 оны нэгдсэн дүнгээр Бээжин хот газрын гүнд уусан алга болно гэсэн таамаг биелнэ гэсэн дүгнэлтэд хүрч байв. Энэ бол таамаглал биш бодит аюул юм гэдгийн эрдэмтэд өгүүлж байна. "Remote Sensing" сэтгүүлд гарсан мэдээлэлд Бээжин хотын дүүрэгт харьяалагдах өндөр уулсын чулуулгын давхаргат 11 см суулт өгсөн хэмээн зайнаас тандах албаны баримт байна. Тэгвэл энэ байдал юунаас болов? гэх асуулт аяндаа гарна.
Харин мэргэжлийн хүмүүс дараах хариултыг өгч байна.
~Бээжин хотын ундны усны соруулалт,
~Сүүлийн үеийн өндөр хөгжлийн хурдны төмөр замын сүлжээ,
~Өндөр гүүрийн системийн байгууламжуудаас үүдэлтэй гэжээ.
Ромын хаант улсын үед нууц гүний усны эвдрэл байсан гэх ба одоо Чаоян хотын тэнгэр баганадсан барилгууд, бөгжилсөн замууд, бусад хотыг холбосон гүний замууд (тунель), хотын дэд бүтэц аюулд өртөхийн гол үндэс болж байгааг онцлож байна.
Бээжин хот мянга, мянган жилийн түүхтэй гүний усны худгуудыг олон арван саяар ашигласаар ирсэн юм.
Хөдөө Аж Ахуйд өрөмдлөгийн худаг ашиглаж, хөвөн хатаах хэдэн арван мянган жилийн тариалангаас болж хөрс чулуулаг бус шаварлаг болсон аж.
Бээжин хот одоогийн байдлаар хүнд хортой үйлдвэрээ гадагш яаралтай гаргаж байгаа ч асуудал нэгэнт хожимдож буйг эрдэмтэд цохон тэмдэглэсэн байна.
Эх сурвалж: Р.СайханУул