Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Улсын Онцгой комиссын ээлжит хуралдааныг ирэх долоо хоногт товлолоо.

Дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн УОК-ын хуралдаанаар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн хугацааг тавдугаар сарын 31-нийг дуустал сунгасан. Мөн олон улсын нислэгийг хязгаарласан хугацааг ч сунгаад байгаа.

Энэхүү шийдвэр ирэх долоо хоногт дуусахаар байгаа тул өргөтгөсөн хуралдаанаар дээрх хязгаарлалтуудыг сунгах эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

Хуралд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, үүрэг даалгавар өгнө гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 

Таны сурталчилгаа