(COVID-19)-ЫН ЭРГЭН ТОЙРОНД: ТАНДАЛТ, СУДАЛГААНЫ ТОЙМ-13
1. АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн эрдэмтэд КОВИД-19-өөр өвдсөний дараа үүссэн дархлаа нь дахин халдвар авахаас хамгаалах боломжтой гэж үзсэн боловч ямар хугацаагаар хамгаалах нь тодорхойгүй байна гэжээ. Цаашид энэ чиглэлээр судалгаа шинжилгээг өргөн хүрээнд хийхээр болжээ.
2. Испанийн судлаачид коронавирус уушги, зүрх, тархи, бөөр, ходоод гэдэс зэргийг өвчлүүлдэг болохыг тогтоожээ. Мөн өвчтний өтгөнд байгаа вирус бохир гар (өтгөн-мөрийн зам)-аар дамжин халдварлаж болзошгүйг анхааруулжээ.
3. АНУ-ын судлаачид хэт мэдрэг лазерийн гэрлийн тусламжтайгаар КОВИД-19-тэй хүн чанга хүчтэй ярих үед олон мянган шүлсний дусал үсэрч, агаарын солилцоо муутай орчинд 8-10 минутын турш коронавирус удаан байдгийг тогтоожээ.
4. Испанийн эрдэмтэд КОВИД-19-өөр өвчилсөн 272.676 хүнийг судлахад 5 хувьд нь коронавирусийн эсрэг дархлаа тогтсон байжээ. Иймээс КОВИД-19-ийн 2 дахь давалгаа гарах магадлалтай гэж үзсэн байна.
5. Италийн судлаачид олон эрхтний хам шинжтэй 10 хүүхдэд судалгаа хийхэд 8-д нь коронавирусийн эсрэг бие тодорхойлогдсон байна. Эдгээр хүүхдүүд коронавирусийн шинж тэмдэггүй хэлбэрээр өвчилсөн байжээ. Хүүхэд олон хоногоор өндөр халуурах, ходоод гэдэс өвдөх, бөөлжих, суулгах, тууралт гарах, нүд үрэвсэх (ягаан нүдний шинж), унтаарах, сэрж чадахгүй байвал эмнэлэгт яаралтай хандахыг анхааруулжээ.
6. COVID-19-ийн эрсдэлт хүчин зүйлийг тодорхойлох судалгааг Шанхай хотын 25 эмнэлгийн 188 өвчтөнд хийхэд өвчтөнтэй хавьтал болсон, ядрах сульдах, цусан дах цагаан эсийн тоо 4Ч109-ээс бага, лимфоцитын тоо 0.8Ч109-ээс бага, 2 уушгинд үрэвслийн голомт үүссэн байжээ. Иймээс эдгээр хүчин зүйл коронавируст халдварыг эрт илрүүлэх, дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, хяналтдаа авахад чухал ач холбогдолтой, өөрөөр хэлбэл энэ тохиолдолд коронавирусийн халдвар авсан байх магадлалтай юм байна.