Цаг үеийн мэдээ

       Коронавирусний цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Нигери улсад энэ сарын 4-нээс авч хэрэгжүүлсэн хязгаарлалтын арга хэмжээнүүдийг тус улсын Ерөнхийлөгч Мухаммад Бухаригийн шийдвэрээр дахин хоёр долоо хоногоор сунгахаар болжээ.

Ингэснээр Нигери улсад оройн 20.00 цагаас өглөөний 06.00 цаг хүртэл хөл хорионы дэглэм үйлчилж, сургууль, сүм хийдүүд хаалттай хэвээр байх аж. Түүнчлэн ачаа тээвэрлэлтээс бусдаар муж хоорондын хөл хөдөлгөөнийг хоригложээ. Энэ дэглэм нь коронавирусний халдварын тархалтын голомтуудын нэг Кано мужид мөн үйлчилсэн хэвээр байх юм.

Нигери улсад коронавирусний халдварын нийт 6175 тохиолдол бүртгэгдэж, халдварын улмаас 191 хүн нас баржээ. Энэ үзүүлэлтээрээ Нигери Сахарын Африкийн орнууд дундаа ӨАБНУ-ын дараа хоёрдугаарт жагсаж байна. Африк дотроо коронавирусний халдварын хамгийн анхны тохиолдол Нигери улсад 2 дугаар сарын 27-нд илэрсэн байна.      Коронавирусний халдвар Африкт гаарсаар байгаа тул олон нийтийн газар амны хаалт зүүхийг Африкийн улс орнууд иргэддээ чанд шаардсаар байгаа юм. Африкчууд ч өдгөө амны хаалт зүүж дадаж байна. 

    Харин тэдний  амны хаалтны сонголт цагаан цэнхэр өнгө биш хурц тод өнгөтэйгээр “гангарах” болжээ. Энэ нь  Африкчуудын дэврүүн бөгөөд чөлөөт сэтгэлийн илэрхийлэл болж харагдах бөгөөд үндэстний хувцастайгаа хослон өвөрмөц дүр зургийг бүрдүүлэх аж.

     Ингээд бид зураглаачийн дуранг дагаж Африкийн хамгийн олон хүн амтай, эдийн засгийн хамгийн том цогц болох Нигер улсын иргэдийн өнгөт амны хаалтын  "шоу"– тай танилцъя.

Таны сурталчилгаа