Цаг үеийн мэдээ

          Бразил улсад зөвхөн сүүлийн нэг хоногт коронавирусээр 1179 хүн амиа алдсан нь тус улсад цар тахал дэгдснээс хойш нэг өдрийн дотор нас барсан хамгийн өндөр үзүүлэлт болж байна.

Ковид-19 цар тахлын халдвараар дэлхийд 3 дугаарт бичигдэж байгаа Бразил улсад халдварын нийт 254,220 батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 17 мянга орчим хүн амиа алдаад байна. Нөхцөл байдал ийн хүнд байгаа ч тус улсын Ерөнхийлөгч Жайр Болсонаро хөл хорио тогтоохын эсрэг байр суурьтай хэвээр байгаа юм.

Бразилийн томоохон хотуудын нэг болох 12 сая орчим хүн амтай Сан-Пауло хотод халдварын тархалт хамгийн өндөр байгаа юм. Өчигдрөөс тус хотод бүх нийтийн 5 өдрийн амралт эхэлсэн байна. Энэ 5 өдөрт халдварын тохиолдол буурна гэдэгт засгийн газар нь найдаж байгаа юм байна.

    Сүүлийн нэг сарын дотор эрүүл мэндийн хоёр ч сайд нь огцорсон Бразил улсад коронавирусний эмчилгээнд хлорохин болон гидроксихлорохин эмийг хэрэглэх шийдвэрийг гаргасан байна.

Таны сурталчилгаа