Сингапурын дээд шүүх видео холбооны Zoom аппликейшныг ашиглан шүүх хурал явуулж, хар тамхины хэрэгт холбогдсон Малайзын иргэнд цаазын ял оноосон байна.
Малайзын иргэн 37 настай Пунитан Генасан нь 28,5 грамм геройн зөөвөрлөсөн хэргээр 2011 онд Сингапурын цагдаа нарт баривчлагдсан юм.
Хар тамхитай холбоотой хэрэг нь Сингапурт хамгийн хүнд хэлбэрийн гэмт хэрэгт тооцогддог бөгөөд ийм төрлийн гэмт хэрэгт ихэвчлэн цаазын ял оноодог байна.
Тус улсад коронавирусний эрсдлээс сэргийлж шүүх хуралд оролцогчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор шүүх хурлыг цахим хэлбэрээр явуулах болсон байна.
Харин алсын зайнаас цаазын ял оноосон энэ үйлдэл нь цаазын ялыг хүмүүнлэг бусаар өршөөлгүйгээр шууд оноодогийн тод жишээ боллоо хэмээн “Human Rights Watch” –ийн хүний эрхийг хамгаалагчид шүүмжилсэн байна.
Эх сурвалж: reuters