Дэлхий сонин хачин амьтдаар баялаг гэдгийг бидний одоо танилцуулах амьтан баталж байна.
ОХУ-ын Алc Дорнодын гол горхи, Амар мөрөн, БНХАУ, Солонгосын хойгоор нутагшдаг “Могойн толгойт” хэмээх загас сүүлийн үед АНУ-ын гол мөрнүүдээс олноор баригдах болжээ.
АНУ-ын Жоржи мужийн Онгон байгалийг хянах алба иргэдээс ирсэн мэдээллийг шалгаж баталгаажуулсныхаа дараа иргэддээ хандаж уг загасыг таарсан газраа устгахыг уриалжээ.
“Могойн толгойт” загас нь идэж болох бүхнийг хомхойлон залгидаг төдийгүй хуурай газар ч могой шиг явж чаддаг байна. Мөн уг загас хуурай газар дээр дөрвөн хоног амьд байх чадвартай амьтан аж.
АНУ-д анх үзэгдэж харагдсан нь хэдэн арван жилийн өмнөх явдал ч саяхнаас огцом олширсон тул ийнхүү түгшүүр зарласан нь энэ юм байна.