ЭМЯ ээлжит мэдээллээ хүргэж байна.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: "Дэлхийн дахинд коронавируст халдвараар 5,079,000 хүн өвчилж, 329,000 хүн нас барсан байна. 11 хоногийн өмнө 4 сая хүн уг өвчнөөр өвдлөө гэж ярьж байсан бол нэмж 1 сая гаруй хүн өвдлөө. Гэсэн хэдий ч 2 сая хүн эдгэрч эмнэлгээс гарсан таатай мэдээтэй байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 96,000 хүн шинээр өвчилж, 4,000 гаруй хүн нас барсан байна. Өвчлөл 4-5 оронд голомтлон эрчимтэй тархаж байгаа. Тухайлбал ОХУ-д халдвар эрчимтэй нэмэгдэж байна. Манай олон аймагтай хил залгадаг бүс нутгуудад өвчлөлийн тархаж хурдтай байна.
Манай орны хувьд сүүлийн 24 цагт 47 хүн шинээр ажиглалтад орж, нийт 1962 хүн ажиглалтад байна.
119 дугаар 242 дуудлага ирсэн. Шуурхай-119 аппликейшнд гадаадын 4 орноос 20 дуудлага ирлээ" гэв.