Их Долоогийн дээд уулзалт хийхээр товлосон байна.
АНУ–ын ерөнхийлөгч Д. Трамп "Би Мэриленд дахь ерөнхийлөгчийн амралтын газар болох Кэмп – Дэвидэд Их Долоогийн дээд уулзалт хийхээр товлож байна" хэмээн өчигдөр буюу 5 дугаар сарын 20-ны өдөр мэдэгдлээ.
2020 оны Их Долоогийн дээд уулзалтыг АНУ зохион байгуулах байсан бөгөөд төлөвлөгөөгөөр бол 6 дугаар сард Кэмп – Дэвидэд хийх байсан аж. Гэвч Цар тахлын нөлөөнөөс болж, Цагаан ордон дээд уулзалтыг 3 дугаар сард видео хурлын хэлбэрээр хийх болно гэж зарлаж байсан юм.
Гэвч Д.Трамп "Дээд уулзалт хийх хугацааг тогтоосон цагтаа хийхээр товлож байна. Америк болон бусад гишүүн орнууд цар тахлаас ангирч байна, тиймээс дээд уулзалтыг хийх нь “хэвийн” болсны чухал бэлэг тэмдэг болох юм" гэжээ.
Эх сурвалж: Синьхуа агентлаг