Цаг үеийн мэдээ

      Хотын Захирагчийн Ажлын хэсгээс хийсэн тооцоо судалгаа, иргэдээс ирсэн саналыг үндэслэн нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 6 дугаар сарын 1-нийг хүртэл хугацаагаар сунгах шийдвэр гаргажээ.

      Нөөцийн махны нийлүүлэлт болон бусад асуудлаар Ажлын хэсгийн ээлжит хурал болж бэлтгэн нийлүүлэгч 16 аж ахуйн нэгж, Бодлогын гэрээний нөөцийн мах нийлүүлж буй 32 аж ахуйн нэгжийн өнгөрөгч хугацаанд нийлүүлсэн махны тоо хэмжээ болон бусад асуудалтай танилцсан байна.

       Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 6 дүүргийн 24 байршилд 2020.05.02-ны өдрөөс эхлэн зохион байгуулж нийт 2066 тонн мах борлуулаад байгаа аж. 

Таны сурталчилгаа