Өчигдөр Баян-Өлгий аймгийн Ховд голд гурван иргэн живж амиа алдсан хэрэг гарчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газарт 10:30 цагт дуудлага хүлээн авсан ба тус аймгийн Өлгий сумын харьяат иргэн А /70 настай, эрэгтэй/, Е /33 настай, эрэгтэй/, М /18 настай, эрэгтэй/ нарын цогцсыг “Ховд” голын уснаас гарган авчээ.
Уг хэргийг аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасагт шилжүүлсэн байна.