Цаг үеийн мэдээ

Засгийн газраас өчигдөр "Төрийн албан хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцанд хамруулна" гэсэн шийдвэрийг танилцуулсан. Энэ талаар НОСК-ийн захирал Б.Сүхбаатараас тодрууллаа.

НОСК-ийн захирал Б.Сүхбаатар "Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу энэ удаад хүнд нөхцөлд ажиллаж байгаа буюу коронавирусийн эсрэг арга хэмжээ авч ажиллаж буй эмч, цагдаа, онцгой байдлын алба хаагчдыг түрээслээд өмчлөх орон сууцанд хамруулна. Иргэдийн дунд бүх төрийн алба хаагч энэ төрлийн үйлчилгээг авч орон сууцанд орох боломжтой гэсэн ойлголт яваад байна. Зөвхөн коронавирусийн эсрэг арга хэмжээ авч ажиллаж буй эмч, цагдаа, онцгой байдлын алба хаагчдыг хамруулна.

Одоогоор дөнгөж шийдвэр гарсан учраас хэзээ бүртгэл эхэлж, юу бүрдүүлж, хамруулах нь тодорхойгүй байна" гэлээ.

ШУУД ҮЗЭХ: https://www.facebook.com/zugii/videos/1115321625520000/

https://www.youtube.com/watch?v=yV7iFYxteFI

Таны сурталчилгаа