Цаг үеийн мэдээ

Өчигдөр буюу тавдугаар сарын 20-ны өдөр нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрлах “Вива сити” хорооллын орон сууцны дөрвөн давхраас эмэгтэй хүн унаж нас барсан байна.

Хэргийг тодруулбал, тус байранд оршин суух 31 настай эмэгтэй цонхоор унасан ба талийгаач эмэгтэй Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хяналтад байдаг өвчтөн байжээ. Түүний үхэлд гаднын нөлөө байхгүй гэх урьдчилсан дүгнэлт гарсан ч хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа юм.

Таны сурталчилгаа