Нийслэлийн Засаг даргын 2020 оны тавдугаар сарын 4-ний өдрийн А/616 захирамжийн хүрээнд согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудын цагийн хуваарийн мөрдөлт болон бүх төрлийн баарны үйл ажиллагаа зогсоосон байдалд Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт тавьж ажиллаж байна.
Баар-179,
Ресторан-177,
Кафе-28,
Хүнсний дэлгүүр-222 гээд нийт 556 аж ахуйн нэгж, иргэн, байгууллагад хяналт шалгалт хийжээ.
Цаг хэтрүүлэн ажилласан Баянгол дүүргийн Эйч Эс ай болоссом, Итгэлт түнш, Чин хулан фарм ХХК-иудын ресторануудад Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авч, Багануур дүүргийн "Их чонос" ХХК баарны үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг хүргүүлж, шийдвэрлүүлсэн байна.