Цаг үеийн мэдээ

Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яамнаас 20 ширхэг зөөврийн амьсгалын аппарат нийлүүлэхээр болсныг Эрүүл мэндийн яамны дэргэдэх коронавирусийн халдварын эсрэг багийн уулзалтаар энэ талаар мэдээллээ. 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл гадаад улсад суугаа Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газарт эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлыг хангах чиглэлд хамтарч ажиллах хүсэлт илгээсэн бөгөөд ЭСЯ-дууд эхнээсээ тусламжийн гараа сунгаж эхэлжээ.

Түүнчлэн Эрүүл мэндийн яам цаашид вирусийн эсрэг эмийн нөөц бүрдүүлэх чиглэлд Хятад, Япон, Орос, Пакистан, Энэтхэг зэрэг улстай харилцаа холбоо тогтоож, богино хугацаанд үр дүнтэй  эмчлэх эм тарианы нөөц бүрдүүлэн ажиллаж байна. Эрүүл мэндийн яам, эмнэлзүйн зөвлөх баг, эмч мэргэжилтнүүдээ оролцуулан БНХАУ-ын COVID-19-ийн эмчилгээний талаар туршлага судлах онлайн сургалтыг хийж буй юм. 

Таны сурталчилгаа