УИХ-ын 2020 оны сонгуульд МАН-ыг төлөөлж Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Хан-Уул дүүргээс нэр дэвших гэж байгаа билээ. Тэгвэл тэрээр өөрийн цахим хуудаснаа дараах мэдэгдлийг бичжээ.
"Сонгуулийн сурталчилгаа хуулиараа зургадугаар сарын 2-ноос эхлэх учиртай. Гэвч дэндүү яарсан зарим нэг нь амлахгүй зүйл ч гэж алга. Тэр тусмаа бие биенээ гүтгэн доромжилж харлуулах явдал алийгаа алдаж байна. Түүнд нь хамгийн түрүүнд өртөж буй нь би бээр аж. Ард түмэн тэнэг биш. Тэднийгээ басах хэрэггүй. Үр дүн гарахгүй. Бас намайг энэ хэрүүл рүү гээ, хар хэл ам руу гаа бүү тат. Надад зав байхгүй. Нэг зүйлийг эрс шийдэмгий хэлье. Би хэзээ ч улс орон, ард түмнийхээ аюулгүй байдал , эрүүл мэндийн төлөө зүтгэх үүргээ сонгуульд сонгогдох амбицаар солихгүй. Өөрөөр хэлбэл төр засаг, эмч мэргэжилтнүүдтэйгээ хамт КОВИД-19 ийн эсрэг тэмцэх үйл ажиллагаа маань эрх ашгийн эрэмбийн эн тэргүүнд тавигдсан хэвээр байх болно" гэсэн байна.