Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Шуурхай албаны 70128012 дугаарын утсаар ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Булгийн 01-25 тоотод байрлах “Юго Западный Дом” ХХК-ийн Дусал ус савласан усны газрын үйл ажиллагаанд холбогдох чиглэлийн улсын байцаагч нар хяналт шалгалт хийлээ.
Шалгалтаар тус савласан усны газар нь эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангаж ажиллаагүй зөрчлийг илрүүлж Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авч илэрсэн зөрчлийг арилгуулан ажиллалаа.
Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газар