Цаг үеийн мэдээ

Сүхбаатар Дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг 1-11 дүгээр хороонд ажиллаж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд нийслэл, дүүргийн холбогдох байгууллагын мэргэжилтнүүд багтаж, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчинд эрсдэл үүсгэсэн, стандартын шаардлага хангаагүй, өнгө үзэмжгүй, барилгын хашаануудад хяналт, шалгалт хийлээ. Нийтдээ 27 байршилд Барилгын тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон бусад дүрэм, журмыг зөрчсөн, стандартын шаардлага хангаагүй хашааг засварлах, шинэчлэх, өнгө үзэмжийг сайжруулах чиглэл бүхий хугацаатай албан мэдэгдлийг иргэн, аж ахуй нэгжүүдэд өгөөд байна. Хэрэв заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй иргэн, аж ахуй нэгж байгууллагуудад хуулийн дагуу хариуцлага тооцож, стандартын шаардлага хангаагүй барилгын хашааг албадан буулгах юм. 

Таны сурталчилгаа