Цаг үеийн мэдээ

            Энэ сарын 20-ны өдөр Казахстаны Атырау хотод нэг ой хагастай хүү гэрийнхээ ойролцоогоос алга болсон юм. Бяцхан Алиг эрж хайх ажилд цагдаагийн 100 гаруй албан хаагч, 50 орчим цэрэг, 400 гаруй сайн дурынхан оролцож, 3 дрон ашигласан байна.

            Харамсалтай нь алга болсон хүүгийн цогцосыг цагдаа нар гэрийнх нь ойролцоох ашиглахаа больсон цооногийн хогийг цэвэрлэж байхдаа олсон байна.

Шүүх эмнэлгийн шинжээчдийн баг хүүгийн  үхлийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд цагдаа нар мөн энэ хэрэгт эрүү үүсгэн шалгаж байна.

Эх сурвалж: tengrinews

Таны сурталчилгаа