Пакистаны Карачи хотын олон улсын нисэх буудлын ойролцоох суурин газарт зорчигчийн онгоц осолдсон талаар Пакистаны эх сурвалжууд яг одоо шуурхай дамжуулж байна. Онгоц газарт унан дэлбэрч, ослын газарт их хэмжээний өтгөн утаа гарсан байна.
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Лахораас Карачигийн чиглэлд нислэг үйлдэж байсан 99 зорчигч, багийн 8 гишүүнтэй онгоц осолджээ.
Онгоц айлын байшингууд дээр унасан бөгөөд 20 орчим хүнийг нурангин доороос эсэн мэнд гаргажээ. Мөн нурангин доороос нэг хүүхэд, нэг том хүний цогцсыг олсон байна. Онгоц газардхаасаа нэг минутын өмнө холбоо тасарсан байна.
Пакистан улс коронавирусний улмаас зогсоогоод байсан дотоодын агаарын нислэгээ хэдэн хоногийн өмнө сэргээсэн юм.
Эх сурвалж: businessinsider, BBC