ЭМЯ-ны ээлжит мэдээллээр Монгол Улсад коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн эсэх талаар мэдээллийг хүргэж байна.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Тавдугаар сарын 22-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 188 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирусийн халдвар илрээгүй. Тодруулбал:
-ХӨСҮТ-д тусгаарлагдсан 3,
-Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 11 хүний давтан шинжилгээ,
-Тандалтын зорилгоор цуглуулсан УНТЭ, Гуравдугаар эмнэлэг, дүүргүүдийг эмнэлгийн 17 сорьц,
-Энхийн сахиулагч 113 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй.
Дархан-Уул аймагт ачаа тээврийн 42 жолооч, аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан 2 хүн нийт 44 хүнд шинжилгээ хийсэн. Мөн коронавирус илрээгүй" гэлээ.
Өнөөдөр ХӨСҮТ-өөс 37 болон 39 хоногийн хугацаанд эмчлүүлсэн хоёр оюутан эдгэрч, эмнэлгээс гарч байна. Тэднийг дараагийн шатны ажиглалтад шилжүүлэх юм.