Цаг үеийн мэдээ

            Украйны Дээд Радын гишүүн 47 настай Валерий Давиденког ажлынх нь ариун цэврийн өрөөнөөс нас барсан байдалтай олсон байна. Тэрээр толгойдоо бууны шарх авсаны улмаас нас барсан байна. Давиденкогийн цогцсыг ажлынх нь үйлчлэгч анх олж харах үед талийгаачийн дэргэд гар буу байсан байна.

            2013-2014 онд Украйны хүнс хөдөө аж ахуйн орлогч сайдаар ажиллаж байсан түүнийг амиа хорлосон байж магадгүй хэмээн урьдчилан таамаглаж байгаа юм байна. Гэхдээ түүнийг амиа хорлосон байдалтай харагдуулах гэж аллагыг зориудаар зохион байгуулсан байж болзошгүй гэсэн хувилбарыг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Валерий Давиденко нь 2014, 2019 онуудад Украйны Дээд Радад 2 ч удаа бие даан нэр дэвшин сонгогдон ажиллаж байсан юм.

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа