Дэлхий дахинд тархсан коронавирус цар тахлыг амьтнаас хүнд халдах байдлыг бараг тэг хувь хэмээн үнэлээд байсан. Гэтэл Нидерланд улсад коронавирусний халдвар амьтнаас хүнд халдсан тохиолдол гарчээ.
Тодруулбал үслэг эдлэл зарж борлуулах зорилготой амьтан үржүүлгийн ферм дээр ажиллаж байсан хүн халдвар авсан тухай мэдээлэл гарчээ. Тухайн фермийн ажилтан усны булга үржүүлдэг бөгөөд түүний ойр орчимд коронавирусний халдвартай хүн байгаагүй гэнэ.
Одоогоор өвчтөний биеийн байдлыг тодорхойлоогүй байна. Тус улсын Эрүүл мэндийн сайд хэлсэн үгэндээ, вирусийн халдварыг амьтнаас хүнд дамжих боломжгүй гэсэн хэлтсийнхээ өмнөх тайланг алдаатай байсныг хүлээн зөвшөөрсөн байна.
Гэхдээ тэрээр мал, амьтнаас хүнд халдвар дамжин халдаах эрсдлийг хамгийн бага гэж үнэлсэн байна.
Эх сурвалж: Р.Сайхан–Уул