ОХУ–д 2020 онд ажилгүйдлийн түвшин 5,7 хувьд хүрэх тооцоо байна хэмээн Эдийн засгийн хөгжлийн яам мэдээллээ. Хэрвээ тэгвэл энэ нь 2011 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болох юм. 2011 онд ажилгүйдлийн түвшин 6,5 хувьтай байжээ.
Эдийн засгийн хөгжлийн яам ОХУ-ын 2020-2023 оны хөгжлийн чиг хандлагын тооцооллыг хийснээ танилцуулсан бөгөөд уг тооцоололд ийм дүгнэлт хийсэн байна.
Өнгөрсөн 2019 онд ажилгүйдэл 4,6 хувьтай байжээ.
Мөн ОХУ-д коронавирусээр халдварласан хүний тоо нэг хоногийн дотор 8599-өөр нэмэгдэж, 344481 боллоо гэж тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээллээ.
Москва мужид шинээр илэрсэн 862, Санкт-Петербургт 384, Доод Новгород мужид 152, Ростов мужид 152, Красноярскийн хязгаарт 146, Ростовт 152, Ярославд 107, Калуга мужид 123, Самар мужид 121, Эрхүү мужид 120, Дагенстанд 113, Брянск мужид 111, Ханты-Мансийн өөртөө засах тойрогт 102 тохиолдол тус бүр бүртгэгджээ.