Цаг үеийн мэдээ

      Италийн Иргэний хамгааллын яамны 5 дугаар сарын 24–ний өдрийн нийтэлсэн тоо бүртгэлээс үзэхэд, тус улс дахь COVID-19 цар тахлаар өвчилсөн өвчтөн өмнөх өдрөөсөө 1158-аар багасаж, 56,594 болсон байна. Оношлогдсон тохиолдол 1639-р нэмэгдэж, нийт 140,479 өвчтөн эдгэрчээ.

      Италид мөн өдөр цар тахлаар оношлогдсон тохиолдол 531-ээр нэмэгдэж, оношлогдсон тохиолдол нийт 229,858 хүрэв. 24-нд 50 өвчтөн нас барж, нас барсан өвчтөний тоо нийт 32,785 болсон байна. Одоогийн буй өвчтөнүүдийн дотор 47,428 хүн гэртээ тусгаарлаж, 8613 өвчтөн эмнэлэгт энгийн эмчилгээ хийлгэж, 553 өвчтөн эрчимт эмчилгээ хийлгэж байна.

Сүүлийн хэдэн долоо хоногт Италид хоног тутамд COVID-19 цар тахлын улмаас нас барсан өвчтөний тоо буурах чиг хандлагатай байна.

    5 дугаар сарын 18-наас эхлэн Итали улс цар тахлын эсрэг хяналтын арга хэмжээгээ сулруулж, дэлгүүр, гуанз ресторан, үсчин, музей нээлттэй ажиллах болжээ. Мөн дэлгүүр болон худалдан авагчид аюулгүйн зай барих, халдваргүйжүүлэх зэрэг талын тогтоолыг заавар журамлах ёстой гэж тогтоожээ.

Эх сурвалж: Синьхуа агентлаг

 

Таны сурталчилгаа