Цаг үеийн мэдээ

     Дельфин буюу далайн гахай маш ухалааг амьтан юм. Далайгаар аялагсдын тун ч нөхөрсөг анд байж чаддаг далайн гахай нь гэмтэж бэртсэн, живсэн хүмүүсийг аварсан маш олон тохиолдол байдаг.  Мөн Pelorus Jack нэртэй далайн гахай 1912 онд алга болох хүртлээ  Шинэ Зеланд хүрэхээр далайд гарсан хөлөг онгоцнуудад  байнга газарчилдаг байсан байна. Энэ далайн гахайг бүр хуулиар хамгаалсан байжээ.

     Тэгвэл Австралийн Квинслэндийн далайн гахай хүмүүст далайн ёроолоос "бэлэг" авчирч эхлэсэн байна. Ердөө долоо хоногт Квинслэндийн төвийн сайн дурынхан Mystic нэртэй дельфинээс ийм "бэлэг" авч цуглуулах ажилд ороод байна. Байгаль дэлхий, далай тэнгисийг бохирдуулагч бол хүн төрөлхтөн юм.

  

Оюун ухаант дээд төрөлт хүмүүс бид оюун ухаангүй хэмээн боддог амьтдаас долоон дор олон үйлдлийг гаргадаг нэгэн жишээг далайн гахай харуулж байна. Тэрээр хүмүүсийн далайн гүнд хаясан хогуудыг зөөж авчирсаар байна.

    

 

 

 

Таны сурталчилгаа