Коронавирусийг эмчлэх боломжтой гэж үзсэн Камерун улсын Дуала хотоос ирсэн пастор халдвар авснаас хойш долоо хоногийн дараа нас баржээ. Энэ тухай Kikio Tolu News сонин мэдээлсэн байна. Номлогч Франклин Ндифор 2018 оны Ерөнхийлөгчийн есөн нэр дэвшигчийн долоо дахь нь байсан улс төрийн боловсролтой нэгэн байсан аж. Тэрээр коронавирусийг өөрийн гараар эмчлэхийг оролдож, зарим сүм хийдийн төлөө залбирал үйлдэж байжээ.
Гэвч харамсалтай нь тэрээр өөрөө халдвар авч улмаар амьсгалж чадахгүй болж, эмнэлгийн тусламж авснаас хойш 10 минутын дараа нас барсан аж.
Ндифорыг нас барсны дараа түүний итгэгч дэмжигчид нь "Их Зөнч " хэмээн зарлаж, тавдугаар сарын 16-ны бямба гарагт эмч нар талийгаачийн цогцсыг авах гэж очих үед түүний байшингийн хаалгыг хааж, эсэргүүцсэн байна. Тэдгээр итгэгч нар амралтын өдрүүдэд пасторыг дахин амилуулахын төлөө дуулж, залбирчээ.
Аюулгүй байдлын албаныхан Ндифорын байранд хүчээр орж, биеийг нь авч явжээ. Улсын онцгой ажлын хэсгийн төлөөлөгчид пасторыг оршин суух байрных нь өмнө оршуулсан байна.
Эрүүл мэндийн ажилтнууд пастортай холбоо барьсан бүх хүмүүст эмнэлэгт очиж коронавирусний шинжилгээ хийлгэхийг уриалжээ.
Эх сурвалж: Р.Сайхан–Уул