Цаг үеийн мэдээ

      Ерөнхий сайд Абэ Шинзо тэргүүтэй Японы Засгийн газар коронавирусний улмаас тогтоосон онцгой байдлын дэглэмийг үлдсэн 5 мужид ирэх даваа гаргаас эхлэн цуцлах шийдвэр гаргажээ.

           Өмнө нь эрх баригчид 47 мужаас 42-т нь тогтоосон онцгой байдлын дэглэмийг цуцалсан юм. Одоогоор онцгой байдлын дэглэм Токио, Чиба, Канагава, Сайтама, Хоккайдод үйлчилсэн хэвээр байна. Тийнхүү 4 дүгээр сарын эхээр үйлчилж эхэлсэн онцгой байдлын дэглэмийг даваа гаргаас эхлэн орон даяар бүрэн цуцлах гэж байна.

    Нийслэл Токио хотын засаг захиргаа онцгой байдлын дэглэмийг цуцалсны дараа хязгаарлалтын арга хэмжээнүүдийг аажмаар цуцлахыг тусгасан замын зургийг өнгөрсөн долоо хоногт танилцуулжээ. Энэ баримт бичиг нь 5 зарчим дээр тулгуурласан байна.

Таны сурталчилгаа