Цаг үеийн мэдээ

       Герман улс коронавирусний эсрэг хатуу хөл хориогоо сулруулж, ирэх Бямба гарагаас хилээ нээхээр төлөвлөсөн ч зарим мужуудад халдварын шинэ тохиолдол огцом нэмэгдэх болжээ. Германд зарим дэлгүүр, сургуулиудыг нээсэн талаар “Reuters” агентлаг мэдээлсэн. Гэхдээ орон нутгийн удирдлагаас халдварын тохиолдол өссөн гурван мужид онц байдал тогтоожээ.

     Ингэхдээ олон нийтийн хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарлах, үйлдвэрийн бүх ажилчдыг оношилгоонд хамруулахаар заасан байна. Германы канцлер Ангела Меркель хөл хориог сулруулж байгааг зарлахдаа шаардлагатай бол дахин онц байдал тогтооно гэдгийг анхааруулсан юм.

     Гэтэл хөл хориог сулруулсан өдрүүдэд  Германы Франкфурт хотод шашны үйл ажиллагаа зохион байгуулсны улмаас  коронавирусээр халдварласан тохиолдол гарсан байна.

      Гессен мужийн Эрүүл мэндийн танхимын дарга Кай Клозе 5 дугаар сарын 24-нд хийсэн мэдэгдэлдээ тухайн өдөр 107 хүн халдвар авснаар бүртгэгдсэн тухай хэлжээ. 

     Тавдугаар сарын эхээр халдварын байдал намжихын сацуу  хүн олноор цугларсан шашны үйл ажиллагааны хязгаарлалыг сулруулсан боловч оролцогч хүмүүс 1.5 метрээс дээш зайгаа барихыг шаардсан  байна.

 

Таны сурталчилгаа