Тэр бол том мөрөөдөгч, түүнд зогсох хязгаар гэж үгүй бөгөөд бууж өгөлгүйгээр Холливудын од болон гялалзаж яваа авьяаслаг эрхэм юм. Тэр кинонд тоглож, дэлхий нийтийг байлдан дагуулахад биеийн өндөр бус, хүсэл тэмүүлэл чухал гэдгийг харуулсан жүжигчин юм.
“Хаадын тоглоом” цувралын Тирион Ланнистерийн дүрийг бүтээсэн Америкийн тайз, дэлгэцийн жүжигчин Питер Динклэйж “Эмми”-гийн шагнал гардуулах 70 дахь наадмаас Шилдэг эрэгтэй туслах дүрийн шагнал гардсан билээ.
Тэрбээр өмнө нь 2011 болон 2015 онд мөн “Хаадын тоглоом” цувралд бүтээсэн дүрээрээ “Эмми”-гийн эзэн болж байсан билээ.
Өдгөө 51 настай Питер Динклэйжийн гэргийг Эрика Шмидт гэдэг бөгөөд театрын найруулагч юм байна.
Тэд 2005 онд гэр бүл болсон, өдгөө хоёр хүүхэдтэй билээ. Жүжигчин эр одойжилт үүсгэдэг удамшлын өвчтэй төрсөн аж. Түүний биеийн өндөр нь 132 см.
Алтан бөмбөрцөг болон олон нэр хүнтэй шагналын эзэн тэрээр завтай цагаа хоёр хүүхэддээ зарцуулдаг бөгөөд охинтойгоо энэ мэтчилэн хотын төвөөр салхилдаг байна.