Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Баянгол дүүргийн 22 дугаар хорооны “Зүүн наран”-гийн 4 дүгээр гудамжинд иргэн Т-ийн 7х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.25-ны өдрийн 12:13 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 7 км зам туулан 12:22 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар  багийн “Тээвэрчид”-ийн 1 дүгээр гудамжинд иргэн О-ийн 5 ханатай гэр, 2х2, 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.25-ны өдрийн 09:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 6 км зам туулан 09:59 цагт очиж 25 минут ажиллаж унтраасан.

Увс аймгийн Баруунтуруун сумын Туруун багийн “Ар залгамжлагч” хорооллын иргэн Г-ын 2х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.25-ны өдрийн 11:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах 60 дугаар ангийн алба хаагчид 1 км зам туулан 11:23 цагт очиж 45 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар  багийн “Дэвшил”-ийн 2 дугаар гудамжинд иргэн Б-ийн 3х5 метрийн хэмжээтэй граж шатаж байна гэсэн дуудлагыг 05.25-ны өдрийн 12:31 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан 12:39 цагт очиж 1 цаг 10 минут ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн “Задгай”-д иргэн Б-ийн 3Ч4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.25-ны өдрийн 15:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид 3.5 км зам туулан  15:50 цагт очиж 49 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн 7 дугаар байранд иргэн Л-ийн 3Ч2 метрийн хэмжээтэй өрөөнд эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 05.26-ны өдрийн 05:21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 1 км зам туулан 05:25 цагт очиж  2 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд багийн “Шивээ” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 35 км-т, аймгийн төвөөс зүүн зүгт 251 км-т/  иргэн Э-ийн “Бонго пронтер” загварын ачааны автомашин, 4 ханатай гэр 05.25-ны өдрийн 14:56 цагт шатсан. Мэдээллийг “Оюу толгой” ХХК-ийн Онцгой байдлын ангийн гэнэтийн осолд хариу үзүүлэх багийн алба хаагч Ш.Даваадорж мөн өдрийн 15:15 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн. 

Таны сурталчилгаа