Монтенегро улс коронавирусээс салсан Европын анхны улс болсныг ерөнхий сайд нь Даваа гарагт зарлажээ. Тус улсад 69 хоногийн өмнө халдварын анхны тохиолдол илэрч байсан бөгөөд сүүлийн 20 хоногийн турш ганц ч тохиолдол нэмж илрээгүй юм байна.
Цар тахал дэгдсэн цагаас хойш Монтенегрод нийтдээ 324 халдварын тохиолдол бүртгэгдэж, 9 хүн нас барж байжээ.
“Үхлийн вирустэй хийсэн тэмцэлд бид ялж, Монтенегро нь Европ тивийн анхны коронавирусгүй улс боллоо” гэж ерөнхий сайд Душко Маркович өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна. Тэрбээр хэвлэлийн хурлын эхэнд зүүсэн амны хаалтаа авчээ.
Эх сурвалж: Reuters.com