Өчигдөр буюу 5-р сарын 26-ны өдрийн 0-24 цагийн хооронд Бээжин хотод шинээр коронавирусний халдвар авсан болон сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй.
Өчигдрийн байдлаар тус хотод гаднаас зөөвөрлөгдсөн нийт 174 тохиолдол бүртгэгдсэнээс 172 нь бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд одоогийн байдлаар 2 хүн эмнэлэгт эмчлүүлж байна.
Тус хотод дотоодын гаралтай халдварын тохиолдол нийт 419 бүртгэгдсэнээс 409 нь бүрэн эдгэрч эмнэлгээс гарч, 9 хүн нас барж, нэг өвчтөн эмнэлэгт эмчлүүлсээр байна.
Бээжин хотод сүүлийн 40 хоногт дотоодын гаралтай шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна. Хотыг дүүргүүдэд сүүлийн хэд хоног дараалан дотоодын гаралтай шинэ тохиолдол бүртгэгдээгүйг нь харвал:
- Пингү дүүрэгт коронавирусний тархалт дэгдсэн цагаас хойш нэг ч тохиолдол бүртгэгдээгүй.
- Яньчин дүүрэгт 123 хоног,
- Мэн Тоугоу дүүрэгт 113 хоног,
- Хуайроу дүүрэгт 109 хоног,
- Шүнь И дүүрэгт 107 хоног,
- Ми Юнь дүүрэгт 104 хоног,
- Ши Жиншань дүүрэгт 102 хоног,
- Дашин дүүрэгт 102 хоног,
- Фаншань дүүрэгт 99 хоног,
- Чанпин дүүрэгт 98 хоног,
- Шичөн дүүрэгт 96 хоног,
- Тунжоу дүүрэгт 96 хоног,
- Фөнтай дүүрэгт 83 хоног,
- Дунчөн дүүрэгт 80 хоног,
- Хайдень дүүрэгт 63 хоног,
- Чаоян дүүрэгт 40 хоног тус тус дотоодын гаралтай халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна.