Цаг үеийн мэдээ

       Коста Рика улс Төв Америкийн орнуудаас ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуулийн дагуу хүлээн зөвшөөрсөн анхны улс боллоо.

Хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн эхний өдөр ижил хүйстэн хосууд тус улсад хуримаа хийсэн байна. Тэдний хуримыг Коста Рикагийн үндэсний телевизээр 3 цагийн турш үзэгчдэд шууд дамжуулан хүргэсэн байна.

         Коста Рикагийн парламентын анхны ижил хүйстэн гишүүн Энрике Санчез энэхүү хуулийг баталсан явдлыг баяртайгаар хүлээн авч байгаагаа хэлсэн байна.

Ижил хүйстнүүдийн гэрлэлтийг Аргентин, Бразил, Колумби, Эквадор, Уругвай болон Мексикийн зарим мужуудад хуулийн дагуу албан ёсоор хүлээн зөвшөөрдөг юм. Харин Коста Рика улс нь энэ хуулийг баталсан Төв Америкийн анхны орон болж байгаагаараа онцлог юм.

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа