Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт байх гэр хорооллын дундаас үл таних эрэгтэйн цогцос олдсон нь Сонгинохайрхан  дүүргийн иргэн 33 настай эрэгтэй Б-гийнх болох нь шалгалтаар тогтоогджээ. 

Хэргийн тухай дуудлагыг тавдугаар сарын 24-ний өдөр цагдаагийн байгууллага хүлээн авсан бөгөөд талийгаачийн үхлийн шалтгааныг тодруулахаар Шүүх, шинжилгээний үндэсний хүрээлэнд цогцсыг хүргүүлсэн байна.

Нас барсан шалтгааны урьдчилсан дүгнэлт гарч, талийгаач сүүлийн 20 хоног тасралтгүй архи уусны улмаас амь насаа алдсан болох нь тогтоогдож, хэргийг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Таны сурталчилгаа