Улсын Онцгой комиссын Өргөтгөсөн хуралдаан өнгөрсөн даваа гарагт Төрийн ордонд болсон билээ. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын Онцгой комисст үүрэг, чиглэл өгч хуралдаан өндөрлөсөн.
Тэрбээр цар тахлын хүнд нөхцөлд ажиллаж байгаа алба хаагчдын ар гэрт тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлэх ажлыг судалж, өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцуулахыг Шадар сайд Ө.Энхтүвшинд үүрэг болгосон юм.
Энэ хүрээнд дээрх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр болжээ.