Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт өсвөр насны охиныг хүчирхийлэхийг завдсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тодруулбал, тус дүүргийн 15 дугаар хороонд байрлах Ерөнхий боловсролын 72-р сургуулийн хажуугийн  тоглоомын талбайд  15 настай охиныг 16 настай эрэгтэй хүчирхийлэхийг завдсан байна. Улмаар хохирогч охины ээж цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар энэ хэргийг шалгаж эхэлжээ.

Хэргийг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст харьяалан шалгалтын ажиллагаа явуулж байгаа юм.

Таны сурталчилгаа