Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас "УЛААНБААТАР ТРАВЭЛ ЭКСПО-2020" үндэсний аялал жуулчлалын үзэсгэлэнг анх удаа цахимаар зохион байгуулах талаар мэдээллээ.

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга С.Батбаатар "Байгаль орчин аялал жуулчлалын яам, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо хамтран "Улаанбаатар травэл экспо-2020" үзэсгэлэнг тавдугаар сарын 29-нөөс 31-ний өдрийн хооронд зохион байгуулахаар бэлтгэлдээ орлоо.

2019 онд Монгол улсад 577 жуулчин ирсэн. Энэ нь өмнөх үеэс 10 хувиар нэмэгдсэн үзүүлэлт байсан. Харин өнгөрсөн дөрөвдүгээр сараас аялал жуулчлал бүрэн зогссон" гэлээ.

Улаанбаатар аялал жуулчлалын холбооны тэргүүн Ё.Бадрал "Тус үзэсгэлэн нь сүүлийн зургаан жил тасралтгүй болсон ба байнга зуны улирлын эхэнд болдог. Энэ жил цаг үеийн байдлаас болж цахимаар зохиохоор боллоо. Урианы хувьд "Төлөвлөе, аялъя суралцъя" гэсэн уриатай байгаа.

Өмнөх жилүүдээс шинэлэг зүйл нь цахимаар зохиохоос гадна орон нутгийн зочид буудал, гэр бааз, агентлагууд өргөнөөр, ямар ч төлбөргүй оролцож байна.

Тавдугаар сарын 29-нөөс 31-ний өдрийн хооронд болох үзэсгэлэнгийн цахим өртөөнд иргэд оролцсоноор экспод оролцож буй байгууллагуудаас 10-50 хувийн хөнгөлөлттэй үйлчилгээ авах боломжтой. Аялал жуулчлалын сэдвээр сонирхолтой хэлэлцүүлэг, танилцуулга болохоос гадна тухайн байгууллагаас урамшууллын сугалаа хийх юм байна.

Таны сурталчилгаа