Цаг үеийн мэдээ

           Дани улс скандинавын орнуудаас хилээ нээсэн анхны орон боллоо. Гэхдээ зөвхөн хосуудад зориулж хилээ нээсэн байна. Хөл хорионоос болж 2 талд тусгаарлагдаад байгаа гэр бүлийн хүмүүс, үерхэж байгаа хосууд, хамтран амьдрагчид хил нээгдснээр уулзалдах боломжтой болж байна.

             Финлянд, Исланд, Норвеги, Швед, Германы иргэд Дани улсад хайртай хүн нь байгааг батлах баримт бичиг, гэрэл зураг, зурвас зэрэг баталгаажуулах боломжтой зүйлсээ үзүүлж хилээр нэвтрэх эрхтэй болох юм байна. Өнгөрсөн долоо хоногт Данийн иргэд хилээ нээхийг шаардан жагсаал хийж байсан юм.

Дани улсад коронавирусний халдварын нийт 11,387 тохиолдол бүртгэгдэж, 563 хүн нас бараад байгаа юм байна.

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа