Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн 2 дугаар гудамжны баруун талд, Замын-Үүд сумаас Улаанбаатар чиглэлийн автозамын зорчих хэсэгт зогсож байсан иргэн С-ийн эзэмшлийн “Даюун” загварын ачааны автомашины хойд талаас иргэн А-ийн жолоодож явсан “Блюбирд” загварын суудлын автомашин мөргөж, автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг Цагдаагийн байгууллагаас 5 сарын 26-ны өдрийн 23:07 цагт өгчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 23:11 цагт очиж, “Блюбирд” загварын суудлын автомашиныг жолоодож явсан тус сумын харьяат иргэн А /30 настай, эрэгтэй/-ийн цогцсыг 1 цаг 30 минут ажиллан гаргаж, цагдаа болон эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Эх сурвалж : Онцгой Байдлын Ерөнхий газар