Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн “Эвцэг” гэдэг газар / сумын төвөөс урд зүгт 60 км-т, аймгийн сумаас зүүн зүгт 85 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 5 сарын 26-ны өдрийн 22:46 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авч Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж түймрийн тархалтыг зогсоосон, бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймэрт урьдчилсан байдлаар 5 га талбай шатжээ.
Эх сурвалж : Онцгой Байдлын Ерөнхий газар