Монголд анх удаа 2019 онд хэрэглэхгүй эд зүйлсээ зарж борлуулах боломжтой дэлгүүрийг нээж байсан бол саяхан Хан-Уул дүүргийн "Тохижилт үйлчилгээний төв"-өөс санаачлан хуучин хувцас авах цэг байгуулсан байна.
Иргэд хуучин хувцсаа хог руу хаяж, шатаалгүйгээр уг цэгт байгаа хайрцганд хийснээр хувцас авахыг хүссэн зорилтот бүлгийн иргэдэд хүрэх боломжтой болох юм.
Хуучин хувцас авах энэхүү цэг нь ХУД-ийн River garden хорооллын River tower худалдааны төвийн ард, мөн Зайсангийн эцсийн буудал руу эргэх замд KFC-гийн урд байрлаж байна.