Цаг үеийн мэдээ

        Хэн нэгэн хүний хийх дуртай эсвэл үзэхийг хүсдэг зүйлсийг нь шүүмжлэх нь тэр хүнийг шүүмжилж байгаатай адилхан байдаг.

       Тухайлбал: Өсвөр насны хүүхдийнхээ сонсож байгаа дууг "үг нь онцгүй, тийм ч таатай аятай биш байна" гэх аль эсвэл "өмд чинь хэтэрхий сул байна, цамцны чинь өнгө муухай байна" хэмээн стиль имижийг нь шүүмжлэх нь яг л өөрийг нь буруутгаж, шүүмжилж байгаатай адил хүнд тусдаг.

      Эхнэрээ "нүүрээ хэтэрхий тод будаж,  зохицоогүй хувцасласан байна, хумсаа урт ургуулж, хурц будлаа " гэх зэргээр хэлэх нь эхнэрт тань зөвлөгөө бус түүнийг гутаан доромжилж байгаа мэт сонсогдоно.

     Эсрэгээрээ нөхрөө "спортын тэмцээн их үзэж байна, наад хөлбөмбөг чинь надад таалагдаггүй,  зааланд хэтэрхий их тоглолоо" гэх зэргээр хандах нь тухайн хийж байгаа зүйлсийг нь биш хүнийг нь шүүмжилж байгаа мэтээр ойлгогддог.

        Учир нь түүний хийх дуртай зүйлс тэр хүний нэг хэсэг, амьдралынх нь нэг хэвшил нь болсон байдаг.  

        Тиймээс юуны түрүүнд та хайртай хүмүүсийнхээ хийх дуртай зүйлсийг шүүмжлэхийн оронд тухайн зуйлсэд дурлаж буй шалтгааныг нь таньж мэдээрэй!

Клиник сэтгэл зүйч Т. Хонгорзул

Таны сурталчилгаа